Өмнөд Каролина мужийн Рок-Хиллийн оршин суугч сүүлийн дөрвөн сарын дотор хонжворт сугалаагаар тус тус 200 мянган ам.доллар хожсон тухай орон нутгийн "The Herald" сонинд дурджээ. Нэрээ нууцалсан азтан эрийн хожлын билетүүд хоорондоо нэг милийн зайтай өөр, өөр дэлгүүрээс авсан байна. Гэхдээ хоёр билет нэг сугалааных ажээ.
Шуурхай хожилтой, ширхэг нь 10 долларын үнэтэй "The Color of Money" сугалааны хожлынхаа эхний билетийг тэрээр есдүгээр сард авсан байжээ. Хоёр дахь 200 мянгын хожлыг хэдхэн хоногийн өмнө авсан билет нь түүнд авчирчээ. Хоёр хожил энэ удаа байсан зургаан том хожлын хоёр нь гэж "The Color of Money" батлан мэдэгдсэн байв. 400 мянган ам.доллар хожсон залуугийн ярьснаар "Эхний хожлоо тэрээр хүүхдүүдийнхээ боловсролд, хоёр дахийг нь тэтгэвэрийн сандаа зориулах гэнэ. Хоёр дахь хожлын дараа бага зэргийн цочиролтой байгаа түүнийг эхнэр нь азын ивээлд орсон" гэж хэлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР