Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Б.Цагаанбаатар Дархан-Уул аймагт өсч торнисон, тэндээс спортын гараагаа эхэлсэн тамирчин. Тиймдээ ч нутагтаа сэтгэлээ өгсөөр ирсэн дэлхийн аварга маань сар шинийн өмнөх энэ өдрүүдэд нутгийнхаа ахмадуудыг баярлуулжээ.
Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зарлигаар олимп, дэлхийн медальтнуудад олгож буй мөнгөн урамшууллын анхныхыг тамирчдад гардуулсан байгаа. Тэгвэл энэхүү анхны урамшууллаараа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Дархан-Уул аймгийн 108 ахмадад сар шинийн бэлэг, тавгийн идээ бэлтгэн, нутгаа зорьжээ. Ахмадуудаа баярлуулсан энэ уулзалт яг одоо болж байна.