Иргэний танхимаас нээлттэй хэлэлцүүлэг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Иргэний танхимаас нээлттэй хэлэлцүүлэг зарлалаа

Монгол Улсын нэгдсэн төсвийг иргэд, олон нийтэд тайлагнаж хэвшүүлэх, төсвийн зарцуулалт, гүйцэтгэл дэх олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах зорилгоор “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2009 оны гүйцэтгэл”-ийг 2010 оны тавдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн “Иргэний танхим”-ийн нээлттэй хэлэлцүүлэгт оруулахаар зарлалаа.
Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны тавдугаар сарын 27-ны Пүрэв гаригийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний танхим”-д эхлэх юм байна. Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийг 2010 оны тавдугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд “Иргэний танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх гэнэ.
Иргэд нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцохдоо хуралдаанд хэлэх саналаа Иргэний танхимын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны тавдугаар сарын 26-ны дотор багтаан ирүүлсэн байх шаардлагатай аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж