
Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны тавдугаар сарын 27-ны Пүрэв гаригийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний танхим”-д эхлэх юм байна. Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийг 2010 оны тавдугаар сарын 24-нөөс 26-ны өдрийн 09.00-18.00 цагийн хооронд “Иргэний танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэх гэнэ.
Иргэд нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцохдоо хуралдаанд хэлэх саналаа Иргэний танхимын байршлын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар 2010 оны тавдугаар сарын 26-ны дотор багтаан ирүүлсэн байх шаардлагатай аж.