“Hurt Locker” киноны продюсерыг Оскарын ёслолд оролцохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

“Hurt Locker” киноны продюсерыг Оскарын ёслолд оролцохыг хориглолоо

Дайны түүхийн тухай өгүүлдэг “The Hurt Locker” киноны найруулагчийг ням гаригт болох кино академийн шагнал гардуулах ёслолд оролцохыг зөвшөөрөхгүй болжээ. Оскарын хянагч нарын хэлж байгаагаар продюсер Николас Чартиер Оскарын гишүүдэд өөрийнхөө кинонд санал өгөхийг гуйж хүсэмжилсэн и-мэйл илгээснээс энэ бүхэн үүджээ. Хэрвээ “Hurt Locker” шилдэг зураглалын төрөлд шагнал хүртвэл тэрбээр шагналаа ёслолын дараа гардаж авах аж. Тэрбээр хоёрдугаар сарын 19-ний өдөр тус цахим захидлыг илгээсэн бөгөөд захидалдаа “Hurt Locker” киног Оскараас шагнал авахад туслаач, энэ кино 500 сая ам.долларын кино биш гэсэн утгатай зүйлс бичсэн байжээ. “Лос Анжелос Таймс” сонинд мэдээлснээр бол тэрбээр Оскарын кино сонгогч нараас “The Hurt Locker” киног шилдэг арван киноны нэгдүгээрт харин “Аватар” киног жагсаалтын аравдугаарт оруулж өгөөч гэсэн захидал бичсэн байсан гэж бичжээ. Энэ болчимгүй үйлдэлдээ тэрбээр уучлалт гуйж, харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус киноны найруулагчаар ажилласан Катрин Бигелов, кино зохиолыг бичсэн Марк Боал, Грег Шапиро нарт Николас Чартиерийн гэм буруутай үйлдэл нөлөөлөхгүй аж. Тэд өөрсдийн нэр дэвшсэн төрлүүддээ хэвээр өрсөлдөж, шагнал гардуулах ёслолын ажиллагаанд албан ёсор оролцох юм. Дашрамд хэлэхэд, “Аватар” киноны найруулагч Жэймс Камерон болон Биголев нар 1989 онд гэрлэж, 1991 он хүртэл хамтдаа амьдарч байжээ.
Э.Аз
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж