Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгийг тэгш олгох ёстой

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэг: Хүүхдийн мөнгийг тэгш олгох ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үдээс өмнөх хуралдаан завсарлаж бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдааныг үдээс хойш үргэлжлүүлэх юм байна.
Үдээс  өмнөх хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж зэсийн үнийн тогтвожилтын талаар ярилцжээ. Мөн өмнөх оны төсвийн гүйцэтгэлийн тухай асуудлаар ярилцаж үдээс хойш уг сэдвийг үргэлжлүүлэхээр болжээ. Төсвийн тодотголоор ажлын хэсгийн гишүүд саналаа хэлэх юм байна. Оюутолгой компанийн удирдлага, Нийслэлийн Засаг даргын хооронд байгуулсан түр ажлын байрны тухай саналыг үдээс хойш хэлэлцэж бүлгийн гишүүд Нийслэлийн Засаг даргаас  асуулт асуухаар болжээ. Хүүхдийн мөнгөний тухай хуулийн төслийг ч үдээс хойш танилцуулахаар болсон байна.
Ардчилсан намын бүлгийнхэн Хүүхдийн мөнгийг эцэг эхийн баян ядуугаас хамааруулж ялгавартай олгохыг дэмжихгүй байгаа аж. Хүүхэд бүрт ижил тэгш мөнгө хүртээх ёстой хэмээн үзжээ. Нэг хүүхдэд сард 20 мянган төгрөг олгоно гэвэл жилд 240 гаруй тэрбум төгргөгийн эх үүсвэр хэрэгтэй гэнэ. Хүүхдийн мөнгийг зөвхөн 2010 он гэлгүй цаашид ч олгож байх ёстой гэж бүлгийн гишүүд санал нийлжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж