Халаасны хулгайтай тэмцэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайтай тэмцэхийг анхааруулав

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад сануулжээ.

Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашинуудыг улсын дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оруулж байгаа тул иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх болсон. Хэдийгээр иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хурдан шуурхай, аюулгүй зорчиход холбогдох байгууллагуудаас анхаарч байгаа ч зорчигчид халаасны хулгайчид эд зүйлсээ алдах нь их байна. Тиймээс халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлыг камержуулах, шаардлагатай хүн хүчийг төвлөрүүлэн ажиллахыг Хууль зүйн сайд даалгасан байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж