
“Киви” хамтлагийн дуучин Намуунаа цагдаад гомдол гаргажээ. Ардын жүжигчин Д.Ухнаагуайн зээ охин Намуунааг саяхан хэсэг бүлэг залуус хэл амаар доромжлон, элдвээр дайрч давшилжээ. Иймд Намуунаа цагдаад гомдол гаргаад байгаа аж. Түүнийг орой ганцаараа машинтайгаа явж байхад машинтай хэсэг залуус араас нь гүйцэж, замын хажууд шахаж зогсоогоод хэл амаар доромжилсон байна. Түүнийг машинаасаа гарч ирэхийг шаардаж, доромжилж багагүй удаан хугацаанд замыг нь хааж зогсчээ.
Д.Хүслэн