Засгийн газар арав гаруй асуудал хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар арав гаруй асуудал хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /02.02/ болж, арав гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах ажил эхлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хурлаар монгол хэлбичгийн боловсролыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцэж, Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Монгол хэлний үгийн санд гадаадын үг хэллэг олон нэвтэрч, монгол хэлний үсгийн дүрмийн талаарх ойлголт зөрүүтэй болж, орчуулгын зохиолын чанар чансаа суларч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, албан бичигт утга зохиолын хэлний найруулгын хэм хэмжээ алдагдсаар байна. Боловсрол, шинжлэх ухааны яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн онд сурагчдаас монгол хэлний түвшин тогтоох шалгалт авахад эх хэлний боловсролын стандартын биелэлт 33 хувьтай гарчээ. Монгол хэлээрээ зөв оновчтой ярих, найруулан бичих, цээжилж тогтоох, бодол санаагаа яруу илэрхийлэх чадвар манай хүүхэд залууст дутмаг байгааг энэ дүн харуулсан юм. Нөгөө талаар монгол хэл, уран зохиолын хичээлийн чанар, агуулга стандарт өнөөгийн нөхцөл, шаардлага хангахгүй байгаагийн илэрхийлэл гэж салбарынхан дүгнэжээ.

Дэлхий дээр амьдарч буй 10 гаруй монгол угсаатны зургаан сая нь монгол хэлээр ярьдаг, түүний цөм болсон гурван сая хүрэхгүй монголчуудын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх, улмаар эх хэлний дархлааг сайжруулах шаардлага тулгарсан энэ үед Засгийн газрын түвшинд уг асуудлыг авч хэлэлцээд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. Тухайлбал, бага насны хүүхдийн эх хэлний үгийн сангийн нөөцийг сонирхолтой арга хэлбэрээр нэмэгдүүлэх аргачлал нэвтрүүлэх, бүх шатны сургалтын хөтөлбөрт монгол хэлний хичээлийг заавал судлах хичээлээр оруулах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчид, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам гарган хэрэгжүүлэх, монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичиг шинэчлэн гаргаж бүх нийтээр мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг үүрэг чиглэл багтлаа. Үүнээс гадна төрийн албанд шинээр зарласан ажлын байрны тодорхойлолтод монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг үнэлэх ур чадварын шаардлага нэмж тусгахыг Төсвийн шууд захирагчдад, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг бүх шатанд мөрдүүлж, албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургалтад хамруулахыг сайд, агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Эх хэлээрээ зөв ярьж, бичих чадварыг сайжруулахад нөлөөлөх гол хүчин зүйл болсон хэвлэл, мэдээллийн байгууллагуудад ч зөвлөмж өглөө. Мэдээ, нэвтрүүлэг, зар сурталчилгааг монгол кирил бичгийн үсгийн дүрмийн шаардлага хангасан, утга зохиолын хэлний хэм хэмжээнд нийцүүлэн олон нийтэд хүргэж байхыг тухайн байгууллагын удирдлага, ажилтнуудад зөвлөж байна.

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах журмыг шинэчиллээ

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн болон үндэсний хэмжээний тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах журам, тэдэнд олгох мөнгөн шагналын хэмжээг шинэчиллээ. Засгийн газар 1997 онд 252 дугаар тогтоол гарган анх удаагаа олимп, дэлхий, тивийн наадам, тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдад төрөөс мөнгөн шагнал олгож эхэлсэн ба 2001, 2005, 2008 онуудад өөрчлөлт оруулж байжээ. Мөн 2009 онд Засгийн газрын 326 дугаар тогтоолоор “Олимлийн наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчныг шагнаж урамшуулах журам” баталж, олимпийн бус төрлийн тамирчдыг урамшуулалд хамруулах болсон.

Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Засгийн газрын 2009 оны "Мөнгөн шагнал олгох” тухай 326 дугаар тогтоолыг өөрчлөн мөнгөн шагналыг олимпийн төрлийн тамирчдын амжилтыг илүү үнэлэх зарчмаар боловсруулахыг даалгасан. Ингэхдээ Олон улсын олимпийн хорооны "Олимпийн харти", “Спортаккорд" спортын олон улсын байгууллагын дүрэм, журам, олон улсын спортын холбоод, Дэлхийн допингийн эсрэг “Копенгагений тунхаглал” зэрэг бичиг баримтын заалтуудад нийцүүлэх чиглэл өгсөн юм.

Шинэчилсэн журмаар олимпийн наадамд ордог спортын төрлүүдийн тамирчид, дасгалжуулагчдад нийт мөнгөн шагналын 70 орчим хувь нь хуваарилагдан очих тооцоо гарч байна. Харин олимпийн бус спортын төрлүүдийн тамирчдын авч байсан мөнгөн шагналын хэмжээг бууруулж, ингэхдээ тухайн тэмцээнд оролцсон орны тооноос хамааран хувилан тооцох зарчмыг баримталжээ. Журмын гол онцлог бол олимпийн наадмын төрөлд гаргасан тамирчны амжилтыг түлхүү үнэлэн олимп, дэлхий, тивийн тэмцээнд үзүүлэх тэдний амжилтыг дээшлүүлэн дэмжихэд чиглэгдсэн гэж Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан дүгнэж байна.

Медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ

Тэмцээний

Мөнгөн шагналын хэмжээ /сая төг/

(тамирчдын насны ангилал, медалиар)

Ангилал

Зэрэглэл

Насанд хүрэгчид

Залуучууд (оюутан)

Өсвөр үе

Олимп, дэлхий, тивийн спортын их наадмын хөтөлберт орж зохиогдсон спортын төрлуүдийн тэмцээн

Апт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

Алт

Мөнгө

Хүрэл

Олимпийн наадам

120.0

600

30.0

40.0

20.0

100

Паралимпийн наадам

120.0

60 0

30.0

Дифлимфийн наадам

60.0

30.0

10.0

Универсиад наадам

30.0

15.0

10.0

 

 

 

 Дэлхийн спортын наадам

15.0

8.0

4.0

Азийн наадам

20.0

10.0

7.0

5.0

3.0

2.0

Зүүн азийн наадам

10.0

7.0

5.0

 

 

 

 

 

 

Олимпийн их наадмын төрлийн спортын тэмцээн

Дэлхийн аварга

40.0

25.0

15.0

12,0

7.0

5.0

6.0

4.0

2.0

Дэлхийн цом (их дуулга, гран при тэмцээн)

20 0

10 0

5.0

 

 

Тивийн аварга

15 0

8.0

4.0

3.0

2.0

1.0

2.0

1.0

0.5

"Спорт Аккорд” олон улсын спортын холбоонд элссэн төрлийн спортын тэмцээн

Дэлхийн аварга

8.0

4.0

2.0

3.0

2.0

1.0

2.0

1.0

0.5

Дэлхийн цом

3.0

2 0

1.0

Бусад төрөл

Дэлхийн аварга

3.0

2 0

1.0

2.0

1.0

0.5

1.0

0.5

0.3

Налайхын нүүрсний ордод аюулгүй байдал хангуулах талаар холбогдох сайдуудад үүрэг өгөв

Налайхын нүүрсний ордын аюулгүй байдлыг хангах, хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг цэгцлэх талаар авах арга хэмжээг хэлэлцээд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй уурхайн ам, цооногт оны эхний улиралд багтаан шалгалт явуулж, Засгийн газарт танилцуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа. Түүнчлэн, Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологитой далд уурхай байгуулах боломжийг судалж шийдвэрлэх, нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийх талаар шат дараалсан арга хэмжээ авах, тэнд нүүрс олборлодог иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж ажлын байраар хангах зэрэг чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө.

Налайхын нүүрсний ил уурхай хаагдсанаас хойш өнгөрсөн 20 гаруй жилийн турш тус ордод иргэд далд аргаар хувиараа нүүрс олборлож байгаа. Гэвч энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс үүдсэн осол аваар олонтаа гарч, 198 хүн амь насаа алджээ. Засгийн газар, орон нутгаас удаа дараа арга хэмжээ авсан ч хүний эрүүл мэнд, амь нас хамгаалах нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Далд аргаар нүүрс олборлох явцад угаарын хий ялгарах, гал гарах, агаар дутагдах, хэмжилт тооцоолол, бэхэлгээ хийгээгүйн улмаас нуралт үүсэх зэрэг эрсдэл байнга гардаг Налайхын нүүрсний уурхайд өнөөдөр 1500 шахам хүн ажиллаж байна.

Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрээс экспортод гаргах зэс, алтны баяжмалд хөндлөнгийн хяналт тавих лаборитори байгуулахаар тогтлоо. Дээжийн болон бусад сорьцод хяналт, шинжилгээ хийх тус лабориторийг “Геологийн төв лаборатори" УҮГ-т харъяалуулан байгуулах юм. Зориулалтын барилгатай, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ашигт малтмалын олборлолттой холбоотой хяналт сорьцлолтыг улсын хэмжээнд гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагыг ийнхүү түшиглэн байгуулах нь улсын төсөв хэмнэх, давхардсан үйлчилгээ үзүүлэх лаборатори шинээр байгуулахгүй зэрэг давуу талтай.

Стратегийн ач холбогдол бүхий зэс, алтны томоохон орд болох Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар Засгийн газраас ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй 2009 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ" 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Улмаар 2012 оны сүүлчээр БНХАУ-аас импортлох түр эрчим хүчний хангамжийн гэрээ эцэслэн шийдвэрлэгдсэнээр "Оюу Толгой" ХХК төслийн эрчим хүч авч эхлэн, энэ оны эхний хагаст зэсийн баяжмалыг экспортод гаргах боломжтой болоод байна. "Оюу Толгой" ХХК зэсийн баяжмалаа экспортод гаргахаар төлөвлөж буй энэ үед зэс, алтны баяжмалын дээжийг Монголын талын хөндлөнгийн хяналтын лабораториор баталгаажуулж, баяжмал дахь зэс, алт дагалдах бусад үнэт металлын агуулга, үнэ, экспортын бүтээгдэхүүний өртгийг тодорхойлж, бүтээгдэхүүнд тавих хяналтыг баталгаажуулах шаардлагатай юм. Ингэснээр баяжмалын борлуулалт, борлуулалтын орлого, татвараар улсын төсөвт орох орлого, өртөг зардал, ногдол ашгийн орлого зэргийг оновчтой, үр дүнтэй түвшинд байлгах боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж