Осолдсон оюутанд тусалжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Осолдсон оюутанд тусалжээ

Лаост суралцаж буй монгол оюутан залуу
мотоциклтой явж байгаад энэ сарын 29-нд автомашинтай мөргөлдөн осолд
орж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр нэлээд хүнд гэмтэл авсан
бөгөөд Лаосын нийслэл Вьентьян хотын цусны нэгдсэн төвд түүний цусны
бүлэгт тохирох нөөц байхгүй байсан тул тус хотод ажиллаж амьдардаг
монгол иргэд санаачлага гарган цусны шинжилгээ өгч, бүлэг нь таарсан
дөрвөн иргэн нутаг нэгтэндээ цусаа хандивлаад байна. Осол гарсан даруйд
манай ЭСЯ-наас өвчтөний ар гэрийнхэнтэй нь холбоо барьж, Вьентьянд
ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас
мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж