Мексикт гурван өдрийн эмгэнэл зарлажээ

Хуучирсан мэдээ: 2013.02.02-нд нийтлэгдсэн

Мексикт гурван өдрийн эмгэнэл зарлажээ

Мексикийн төрийн өмчит “Pemex” газрын тосны компанийн байранд дэлбэрэлт болж, 33 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархадсан хэрэг гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хохирогчид болон тэдний ар гэрийнхнийг хүндэтгэх үүднээс өчигдөр тус улсад гурван өдрийн эмгэнэл зарласан байна. Одоогоор Мексикийн албаныхан барилгын нурангид дарагдсан хүмүүсийг хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд цагдаа нар барилгад дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.  “Pemex” компанийн 54 давхар бүхий “Pemex Executive Tower” барилгын “B2” давхарт өнгөрсөн пүрэв гаригт орон нутгийн цагаар 15:55 цагт дэлбэрэлт болсон бөгөөд тухайн үед уг давхарт 250 гаруй хүн ажиллаж байсан байна. Синьхуа агентлагийн  мэдээлснээр “Pemex Executive Tower” барилгад нийт 1700 гаруй хүн ажиллаж байжээ.

Мексикийн газрын тосны “Pemex” компани 1938 онд байгуулагдсан бөгөөд өдгөө тус компанид ойролцоогоор 150  мянган хүн ажилладаг юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж