“Би “Олд Траффорд”-д жаргалтай байсан. Тийм ч болохоор Английн өөр ямар ч багт тоглохгүй, үргэлж “Юнайтед”-д үнэнч байна гэж амласан. “Юнайтед”-тай намайг дэндүү олон зүйл холбодог. Энэ бол миний дэмждэг, үргэлж тоглохыг хүсч ирсэн баг. Тиймээс “Манчестер Юнайтед” гэсэн нэргүй л бол би Английн өөр ямар ч багт тоглохгүй. Премьер лигийн маш олон баг надад санал тавиад байхад түүнийг хүлээж аваагүйдээ би бардам байна.
Би туршлагатай хөлбөмбөгч. 37 нас хүртлээ дэлхийн хамгийн том багт, дэлхийн хамгийн шилдэг хөлбөмбөгчдийн хамт тоглож, цом хүртэж, аварга болж явлаа. Одоо ч дахиад амжилтад хүрч чадна. Би бэлтгэл сайтай байгаа. 21-тэй байх үеийнх шигээ л хүслээ ханатал хөлбөмбөг хөөхөд бэлэн. Хурдыг минь саарсан гэж хэлж болохгүй. Учир нь би хэзээ ч хурдаараа ааглаж тоглодоггүй байсан шүү дээ” хэмээн Дэвид Бекхэм өгүүлсэн байна.