Хиллари Клинтон Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтон Хятадад айлчилж байна

Хилари Клинтон дэлхийн үзэсгэлэн дээр. Гэрэл зургийг AP

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хятадад дөрөв хоногийн айлчлал хийж байна. Тэрээр хоёр орны харилцааг сайжруулахыг уриаллаа.
Бямба гаригт Хиллари Клинтон Шанхайн дэлхийн үзэсгэлэнг үзэж сонирхов. Төрийн нарийн бичгийн дарга хятадад сурагч нарын асуудалд хариулан тэдэнд чихмэл баавгайн зөөлөн тоглоом гардуулжээ.
Хатагтай Клинтон АНУ, Хятад хоёр бүх асуудлаар санал нэг байх албагүй, гэхдээ талууд харилцан ойлголцлоо сайжруулах боломж гарч ирэх бүрт нь чадмаг ашиглаж байх ёстой гэсэн байна.
Ням гаригт хатагтай Хиллари Клинтон Бээжинд хүрэлцэн ирлээ. Төрийн нарийн бичгийн дарга Хятадын удирдлагатай эдийн засаг ба Өмнөд Солонгосын усан онгоцыг живүүлсэн хэрэг явдлын талаар голлон ярилцах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж