АНУ-ын цэргийн бааз Окинавад үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын цэргийн бааз Окинавад үлдэнэ

Юкио Хатаямо. Гэрэл зургийг  ASSOCIATED PRESS

Японы хэвлэл мэдээлэл Засгийн газрын эх сурвалжийнхаа мэдээлснээр
Окинава арал дахь АНУ-ын цэргийн «Футенма» баазыг Гинован хотоос хүн ам
сийрэг Наго хотод нүүн шилжинэ гэж бичлээ. Баазыг Окинавагаас гадна өөр
байгууламжуудад шилжүүлэх талаар тохиролцжээ.
Уг баазыг шилжүүлэн нүүлгэх тохиролцоогоо бүрэн хийхийн тулд талууд
хэдэн сар хүлээзнэх юм байна. Японы ерөнхий сайд Окинава аралд очин
Гинован хотынхны өмнө үг хэлэхдээ баазыг Японоос бүрэн гаргана гэсэн
амлалтаа биелүүлж чадахгүй боллоо гээд уучлалт гуйжээ. Цугларсан олон
Хатаямо зайл гэж хашгирч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж