![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/2/2c1d7aa59d767a62/9c869a129a7abd6ebig.jpg)
Ноён У Бангуо тэргүүтэй төлөөлөгчдийг УИХ-ын Дэд дарга М.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг болон албаны бусад хүмүүс Олон улсын “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас үдэж өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.