Мексикийн төрийн өмчит газрын тосны компанийн төв байр нурж 25 хүн нас барж, 100 гаруй хүн бэртэж гэмтжээ. Уг барилга 213 метрийн өндөртэй. Одоогоор барилгын дунд талын хэсгийн даацын хананд цууралт үүссэнээс нурсан гэж мэдээлж байгаа юм. Мексикийн барилга, хот байгуулалтын сайдын мэдээлж байгаагаар тус хоёр байрын давхрын даацын хананд хэдэн өдрийн өмнөөс цууралт үүссэн байсан аж. Пемекс нэртэй барилга нь Мексик улсдаа өндөр барилгуудын тоонд ордог бөгөөд аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан гэж хойд Америкдаа гайхагддаг байжээ. Нэрээ хэлэхийг нууцалсан эх сурвалжийн хэлснээс үзвэл хийн халаагуурын хоолой дэлбэрч барилга нурахад хүргэсэн байж болзошгүй аж. Мексикийн Засгийн газраас ослын шалтгааныг нарийн тодорхойлж, нас барагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэх ажлыг зохион байгуулах хороог гаргана ажиллаж байна.
Б.СҮХ