Афган дахь НАТО-гийн баазад халдав

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Афган дахь НАТО-гийн баазад халдав

Гэрэл зургийг AP

НАТО-гийн төлөөлөгч тавдугаар сарын 22-ны өдөр Кандагар дахь НАТО-гийн нисэх баазыг талибууд миномет ба пуужингаар буудсан байна.
Өнгөрч байгаа долоо хоногийн дотор эвслийн цэргийнхэнд халдсан гурав дахь тохиолдол нь энэ боллоо. Амиа золиослогч тавдугаар сарын 18-нд Кабулд АНУ-ын цэргийн цуваанд халдах үеэр энгийн 18 хүн тэдний тоонд зургаан америк цэрэг үрэгдэв. Тавдугаар сарын 19-нд талибууд Баграм дахь нисэх баазад халджээ. Найман цаг үргэлжилсэн байлдаанаар гэрээгээр баазад ажиллаж байсан америк хүн алагдсан байлаа.
Бямба гаригт Францын төлөөлөгч өөрийн нэг цэрэг өмнөд Афганд амь үрэгдсэнийг мэдээлжээ. Бас нэг голланд цэрэг үрэгдэн дөрвөн голланд тэнд шархаджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж