ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг солилоо

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг солилоо

Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг холбогдох яамны удирдлагууд хоёр цагийн өмнө гаргажээ. Уг шийдвэрийн талаар тэр даруй хатагтай Б.Сэргэлэнд танилцуулсан бөгөөд яг одоо албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа юм байна. Түүний оронд МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан Ч.Мөнхзул гэдэг хүн томилогдож байгаа мэдээлэл байна. Б.Сэргэлэн нь тус театрын менежер, захирлын албыг олон жил хашсан бөгөөд энэ хугацаанд Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх, театрын үйл ажиллагааг зах зээлийн тогтолцоонд хөл нийлэн ажиллах  менежментийг амжилттай нэвтрүүлсэн гэж урлагийн хүрээнийхэн үздэг.

Гэхдээ сүүлийн үед түүнийг өөрчлөх асуудлыг театрын уран бүтээлчид дундаас үе үе сануулж, АТГ-т хандаж шалгуулна гэдэг шүүмжлэл хүртэл дэгдээх болсон. Энэ хэл ам дээрх шийдвэрт нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хувийн биш улсын байгууллагын хувьд театрын удирдлагыг өөрчлөх эрх үүрэг энэ салбарын бодлогыг хариуцсан яаманд бий. Иймд Дуурь, бүжгийн эрдмийн театрын удирдлагыг өөрчлөх асуудал хуулийнхаа хүрээнд шийдэгдсэн гэж ойлгож болох юм.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж