Хятадад салют дэлбэрснээс томоохон осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Хятадад салют дэлбэрснээс томоохон осол гарчээ

Хятадын Хэнань мужийн Мянчи дүүргийн хурдны зам дээр өнөөдөр автомашинд тээвэрлэж явсан их хэмжээний салют /ёслолын буудлага/ дэлбэрснээс томоохон автын осол гарчээ. Хенань мужийн албаныхны мэдээлснээр хүчтэй дэлбэрэлтэд ойр орчмын 80 метр газар өртөж, хурдны замын гүүр эвдэрснээс зургаан автомашин осолдож, салют ачиж явсан автомашин 30 метр хэртэй газар хол шидэгдсэн байна. Ослын улмаас одоогийн байдлаар таван хүн амь үрэгдэж, найман хүн бэртэж, гэмтэн эмнэлэгт хүргэгдээд байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Ослын газар гал сөнөөгчид болон аврах, түргэн тусламжийн багийнхан ажиллаж байгаа юм байна. Хэнань мужийн цагдаа нар дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд албаныхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж. Үүнээс өмнө 2006 онд Хэнань мужид Хятадын билгийн тооллын шинэ жилийн эхний өдөр агуулахад байсан салют дэлбэрснээс 36 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн хэрэг гарч байжээ. Түүнчлэн 2000 онд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ёслолын буудлагын үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 33 хүн амь үрэгдэж байжээ. Хохирогчдын 13 нь үйлдвэрт ажиллаж байсан бага, дунд ангийн сурагчид байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж