Кеймбрижийн Гүнгийн ахайтан Кейт Мидллтон үнэхээр үзэсгэлэн төгс, загварын мэдрэмжтэй, ганган төрхтэй, дур булаам нөхөртэй гээд түүнд дэлхийн олон мянган бүсгүйчүүдийн хүслэн болсон бүх зүйлүүд байдаг. Басхүү Кейтийг хамгийн төгс хамартай гэгддэг байна. Тиймээс бүсгүйчүүд Кейтийн гаднах төрх, стиль имижийг дууриахаас гадна яг Кейт шиг хамартай болохыг хүсдэг тухай Америкийн алдарт телевизийн шоу “Good Morning America” нэгэн дугаартаа өгүүлжээ.
Өнгөрөгч мягмар гаригт гарсан уг шоунд 21 настай Жессика Блэйр нэртэй нэгэн бүсгүй оролцож Кейт шиг төгс хамартай болохыг хүсч, хамартаа 12 мянган ам.долларын үнэтэй гоо сайхны хагалгаа хийлгэсэн тухайгаа нуулгүй ярьсан гэнэ. Харин үүний дараа тус шоуныхан гоо сайхны хагалгаа хийдэг “GMA” эмнэлгээс тодруулахад тус эмнэлэгт хамраа засуулахаар ирдэг ихэнх бүсгүйчүүд яг Кейт шиг хамартай болохыг хүсдэг болохоо хэлдэг аж.
Э.АНХТУЯА