Арменийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид халджээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Арменийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид халджээ

Арменийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Паруйр Айрикяныг өчигдөр орой нийслэл Ереван хотод орших гэрийнхээ гадаа явж байхад нь үл таних зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Үүний улмаас нэр дэвшигч 63 настай Паруйр Айрикян мөрөн тус газраа шархтан эмнэлэгт хүргэгдсэн байна. Арменийн “Shans” телевизийн мэдээлснээр зэвсэглэсэн этгээд нэр дэвшигч Паруйр Айрикян руу хоёр удаа буудсан бөгөөд энэ үед түүнийг хөрш нь гарч ирж түргэн тусламж дууджээ. Одоогоор цагдаа нар гэмт этгээдийг хэн болохыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Арменийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх 18-ны өдөр болох бөгөөд санал хураалт болох эсэх нь нэр дэвшигч Паруйр Айрикяны биеийн байдлаас шалтгаана хэмээн тус улсын сонгуулийн хорооноос мэдээлсэн байна. Арменийн сөрөг хүчний “Тусгаар тогтнол эсвэл” намын тэргүүн, нэр дэвшигч Паруйр Айрикян нь тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Серж Саргсянтай өрсөлдөж байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж