Тэмцээний үеэр спортын мастер Ж.Жанцандорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, хамгийн бага оролцогчоор “Гобичесс” клубийн Б.Энхсаран (5 настай) нарыг шагнаж урамшуулсан байна. Тус тэмцээнд Азийн аварга Е.Төгстөмөр, сурагчын дэлхийн аварга Э.Баасансүрэн, мөн Азийн сурагчын аварга С.Чингүүн, энэ оны Улаанбаатар хотын дэд аварга О.Чингүүн, нэгдүгээр сургуулийн Г.Амартүвшин, Багануур дүүргийн Б.Удвал мөн өнгөрсөн жилийн өсвөрийн ДАШТ-нд оролцсон шилдэг тамирчид оролсон нь тэмцээнийг сонирхолтой болголоо. Энэ жилийн тэмцээнд Багануур дүүрэг, Орхон, Сүхбаатар аймгийн тамирчид өндөр амжилт үзүүлсэн байна. Мөн ази тивийн аварга, долоон настай Е.Төгстөмөр 10-11 насанд тоглон мөнгөн медаль хүртлээ.
Ингээд тэмцээний насны ангиллаар эхний таван байрыг танилцуулж байна.
7 хүртэлх нас
1. Т.Лувсандамдин Сүхбаатар аймаг
2. А.Барсшонхорбаатар Өвөрхангай аймаг
3. Б.Амин-Эрдэнэ Сэлэнгэ аймаг
4. Ч.Шинэ-Од “Зууны шатар” клуб
5. Х.Тэмүүжин “Уран нүүдэл” клуб
8-9 нас хөвгүүд
1. Б.Батзориг Орхон аймаг
2. Д.Батсүрэн Орхон аймаг
3. Х.Итгэлт “Цэцэн нүүдэл” клуб
4. Ц.Хасбилэг Багануур (2012 оны ДАШТ-нд оролцсон)
5. Э.Энх-Од Сүхбаатар аймаг (2012 оны тус тэмцээний 7 хүртэлх насанд II байр эзэлж байсан)
8-9 нас охид
1. Б.Ариунхишиг Багануур (2012 оны ДАШТ-нд оролцсон)
2. Б.Мөнгөнзул Орхон аймаг
3. О.Цэлмэг Багануур (2012 оны ДАШТ-нд оролцсон)
4. О.Цагаанбаяр Сэлэнгэ аймаг (2012 оны ДАШТ-нд оролцсон)
5. Г.Маралгуа Багануур дүүрэг (Сурагчын ДАШТ-ний хүрэл медальт)
10-11 нас хөвгүүд
1. Э.Баасансүрэн Хан Алтай (Азийн аваргын хүрэл медальт, сурагчын дэлхийн аварга)
2. Е.Төгстөмөр “Гобичесс” клуб (Ази тивийн блиц, рапид, стандарт төрлийн аварга, ОУМ Т.Батцэцэгийн хүү/
3. О.Чингүүн “Гобичесс” клуб (Сурагчын ДАШТ-нд оролцсон)
4. Х.Баясгалан 1-р сургууль (2012 оны ДАШТ-нд оролцсон)
5. Ц.Цолмон Цэцэн нүүдэл (2012 оны ДАШТ-нд оролцсон)
10-11 нас охид
1. О.Өлзийхишигжаргал “Монгени” клуб
2. Н.Номин-Эрдэнэ Булган аймаг
3. М.Мандухай Хан Алтай
4. С.Лхагвадолгор Өвөрхангай аймаг
5. С.Тамир Сүхбаатар аймаг
Энэхүү тэмцээнээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, ОУМ О.Янжинлхам, Б.Анхчимэг, А.Энхтуул, фиде мастер Г.Мөнхгал нарын манай улсын олон шилдэг тамирчид амжилтын гараагаа эхлүүлж байжээ. Мөн 2010 оны өсвөрийн ДАШТ-нд түрүүлж, өнгөрсөн жилийн ДАШТ-нд оролцсон Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүлж байсан (XII байр) фиде мастер Д.Номин-Эрдэнэ зэрэг олон тамирчид тус тэмцээнээс амжилтын гараагаа эхлүүлж байна.