УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Үдээс өмнө буюу цаг сунган 14.00 цаг хүртэл үргэлжилсэн хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 76.7 хувийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Харин энэхүү үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Оюутолгойн ордтой холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл хийхээр болсон. УИХ-ын даргын тайлбарласнаар хоёрдугаар сарын 6-нд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан болох тул Засгийн газраас гишүүдэд дээрх мэдээлэл хийхээр болжээ. Одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д мэдээллээ танилцуулж эхлээд байна.
Мөн энэхүү чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох юм.
Г.ДАРЬ