Одоогоос бараг 20 жилийн өмнө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд техникчээр ажиллаж байсан “Брос Рекордс”-ын Томоо өнөөдөр тус соёлын ордны “Free Time” танхимд “Ертөнц” цомгоо албан ёсоор танилцуулсан байна. Нийслэлд төдийгүй дэлхийи дахинаа нэгэн зэрэг нээлтээ хийн, гадна, дотны хөгжмийн хорхойтнуудын сонорыг мялааж, сэтгэлийг баясгаад байгаа “Ертөнц” цомгоо танилцуулахаар олон орон нутгийг зорьсон нь учиртай гэнэ шүү. Дархан, Эрдэнэт хотуудаас “Ертөнц” цомгийн нээлттэй холбоотой маш олон санал хүсэлт ирсний дагуу “Брос Рекордс Монголиа” компанийн уран бүтээлчид хөдөө тийш хүлгийн жолоо залсан байна. Энэ нь нэг талаар шинэ цомгийн нээлт ч нөгөө талаар орон нутагт соёл түгээж байгаагаараа ач холбогдолтой аж. “Ертөнц” цомгийн продюсер Томоо өөрийн фейсбүүк хуудаснаа “Эрдэнэт, дарханчууд их хүлээж байжээ. Халуун дотноор угтан авлаа” хэмээх постолсон байна билээ.
Г.ДАША