
АНУ ба Германы дээд удирдлага дараагийн сард Торонто хотноо болох Их-20-ийн саммитийн өмнөх эдийн засгийн дэмжих, өсөлтийг хангах зэрэг асуудлаар ярилцлаа.
Арван минутын хугацаатай утсаар ярилцахдаа Барак Обама Германы канцлер Ангела Меркельд (Angela Merkel) Герман Европын өрийн хямралтай тэмцэх арга хэмжээг дэмжиж байгаад нь баяр хүргэлээ.
Зээлийг хангах 750 тэрбумын санд Берлин 150 тэрбум евро буюу 188 тэрбум ам.доллар нийлүүлэх юм..
Санхүүгийн шинэчлэлийн хуулийг сенатаар дэмжүүлж чадсанд нь Меркель Обамад баяр хүргэлээ.