Данкан Жонсны кино үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Данкан Жонсны кино үзэгчдийн хүртээл болно

Дэлхийн
олон мянган үзэгчийг байлдан дагуулсан адал явдалт технотриллер “Эх
код” киноны найруулагч Данкан Жонс видео тоглоом сонирхогчдын дунд хит
болсон  Blizzard энтертайментын “World of Warcraft” тоглоомоос
сэдэвлэсэн киног хийх гэж байгаа талаар албан ёсоор мэдэгджээ. “World of
Warcraft” видео тоглоом нь Америкийн видео тоглоом хөгжүүлэгч Blizzard
энтертайментын хамгийн анхны тоглоом бөгөөд сүүлийн буюу дөрөв дэх
хувилбар нь аль хэдийнэ фэнүүдийнхээ гарт хүрээд байгаа билээ.

Найруулагч
Данкан Жонс энэхүү видео тоглоомноос сэдэвлэсэн “World of Warcraft”
киног  63 сая евро буюу 100 сая ам долларын төсөвт багтаан хийхээр
төлөвлөж байгаа гэнэ. Данкан 2009 онд үзэгчдийн хүртээл болгосон хамгийн
анхны “Moon” киногоо 3.1 буюу таван сая ам доллараар хийж байжээ.
Тэрээр 2011 онд 32 сая ам доллараар бүтээсэн “Эх код” киноноосоо нийт
147 сая ам.долларын орлого олсон байна. Харин Данканы дэлхийн алдартай
видео тоглоомноос сэдэвлэсэн “World of Warcraft”  кино 2015 оноос
үзэгчдийн хүртээл болох аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж