Австралийн кино урлагийн хамгийн том наадам болох “Australian film awards” өчигдөр Сидней хотод болж шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн наадамд найруулагч Вайни Блайрын “Sapphires” кино 11 номинаццид нэр дэвшин “Шилдэг кино”-гоор тодорчээ. Энэхүү бүтээл нь Вьетнам дахь цэргүүдэд уран бүтээлээ хүргэдэг охидын хамтлагийн тухай өгүүлэх мюзикль инээдмийн кино аж. “The Sapphires”-д хамтлагийн менежерийн дүрд тоглосон жүжигчин Крис Дауд наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин”-ээр тодорсон бол тус киноны гол дүрийн жүжигчин Дибора Майлман “Шилдэг эмэгтэй жүжигчин”, Жессика Маубой “шилдэг туслах дүр” шагналыг тус тус хүртжээ.
Харин нэрт жүжигчин Жоэл Эдгортений гол дүрд нь тоглосон “Wish You Were Here” кино “Australian film awards”-ийн шилдэг кино зохиолоор шалгарсан бол Вайни Блайр “The Sapphires” бүтээлээрээ “шилдэг найруулагч”-ийн шагналыг гардлаа. Сидней хотын “Star Casino”-д болсон уг наадамд Австралийн нэрт кино одод Николь Кидман, Кейт Бланшетт нар хүрэлцэн ирсэн байна.
Э.АНХТУЯА