Малик гараа гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

“X-Factor 2010” шоунаас тодорсон Их Британийн таван  гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг болох “One Direction”-ий дуучин Заян Малик баруун гартаа шивээс хийлгэх  үедээ гартаа хүнд гэмтэл авсан гэнэ. Өдгөө хорин настай Малик Лондонд хамтлагийнхаа дуу бичүүлж буй студийн ойролцоо шивээс хийлгэсэн гараа боосон нь ийнхүү папараццид өртжээ.

Мөн сүүлийн үед Маликийг шар хэвлэлүүдээр шивээс хийлгэж гараа гэмтээснээс гадна найз бүсгүй “Little Mix” хамтлагийн гишүүн Перри Эдуардтай таагүй харилцаатай байгаа учраас зүрх сэтгэл нь хүртэл шархлаад байгаа хэмээн цуурсан гэнэ. Учир нь хосуудыг өнгөрөгч амралтын өдрөөр Лондоны “Nottingham”-д  муудалцсанаас хойш тэд дахин уулзаагүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа аж.

 Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж