Кингстон хотод хаалт хамгаалалт босч эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Кингстон хотод хаалт хамгаалалт босч эхлэв

Цагдаа нар Кингстон хотын оршин суугчдаас хар тамхины наймааны бүлгийн тэргүүн Дудусийг барихад саад хийлгүй хаалт хамгаалалтаа буулгахыг шаардлаа.
Өнгөрсөн долоо хоногт Ямайкийн Засгийн газар хар тамхины наймаачдын бүлгийн толгойлогч Дудус хочтой Кристофер Коукийг АНУ-д барин шилжүүлнэ гэж зарласны дараа Ямайкийн Кингстон хотын ядуусийн дүүргийнхэн хаалт бэхлэлт босгон түүнийг бариулахад саад хийж байгаа ажээ.
Цагдаагийн мэдээгээр түүний дээрэмчид Коукын амьдардаг нийслэлийн дүүрэгт хориглолт босгон зэр зэвсгээ базааж байгаа гэнэ. Харин зарим оршин суугч хориглолт босгон цагдаа мафи хоёрын мөргөлдөөнөөс сэргийлж буйгаа хэлжээ.
Хар тамхины наймаачнаас болоод зэвсэгт мөргөлдөөнд орохыг хүсэхгүй байна гэж цагдаагийнхан  хэлжээ.
Зэвсгийн болон хар тамхины наймаа хийдэг бүлэглэлийг 41 настай Коук удирддаг гэж АНУ-д үздэг.
Энэ мэдээллээс гадна гэмт хэргийн бүсгийнхэн Ямайка болон АНУ-д олон аллага үйлдсэн гэж америкчууд үзэж байна.
Цагдаагийнхны ярьдагаар өөрсдийнх нь хүмүүс хянадаг ядуусийн дүүрэгт Коук нуугдаж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж