Европын холбооны “Europol”-оос энэ долоо хоногт холбооны нэгдлийн гишүүн орнуудад хүний наймааны гэмт хэргийн эсрэг цагдаагийн тусгай ажиллагаа явуулсан байна. Тусгай ажиллагаанд 1200 цагдаагийн оффицер оролцож, 10 улсын нийт 103 хүнийг хүн худалдаалах гэмт хэрэгт оролцсон хэмээн сэжиглэн баривчилсан байна. Түүнчлэн Европын цагдаа нар тусгай ажиллагааныхаа үеэр нийт 176500 еврогийн бэлэн мөнгө олон төрлийн гар утас, laptop, банкны баримт, хагас автомат буу, их хэмжээний сум зэргийг олж, илрүүлэн хураажээ. “Europol”-оос мэдээлснээр европт хүн худалдаалах гэмт хэргийн золиос бологчдын ихэнхи нь Афганистан, Ирак, Пакистан, Сири зэрэг орнуудын хууль бус цагаачид байдаг аж. НҮБ-аас мэдээлснээр хүний наймааны гэмт хэрэг нь дэлхий дахинд хууль бус хар тамхи, зэвсгийн наймааны дараа орох олон тэрбум долларын ашигтай бизнес юм байна.
Б.АНХТУЯА