Германы Штуттгар хотын ойролцоох “Хар ой” нэртэй газар байрладаг “Rotfelden” тэмээний фермэд шөнийн цагаар гал гарсны улмаас 86 тэмээ шатжээ. Түүнчлэн галд фермийн гол барилга шатснаас 2 сая евро /2.7 сая ам.доллар/-ын хохирол учирсан байна. Энэхүү томоохон галыг унтараахын тулд хотын 150 орчим гал сөнөөгч ажилласан тухай “Die Welt” сонинд мэдээлжээ.
Штуттгар хотын цагдаа нарын мэдээлснээр фермэд хэн нэгэн санаатайгаар гал тавиагүй байна. “Rotfelden” тэмээний фермийг 70 орчим насны эрэгтэй гэр бүлийнхээ хамт эзэмшдэг байсан тухай ВВС мэдээлжээ.
Германы албаныхны мэдээлснээр хүмүүст тэмээ унуулж, сүүг нь худалддаг энэхүү тэмээний фермэд өдгөө ердөө тавхан тэмээ үлдсэн байна.
Б.АНХТУЯА