
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын гэх хэрэг 2010 оны гуравдугаар сард сенсаци тарьсан. Үүнийг 2008 оны сонгуулиас хойш Японд ажиллаж, амьдарч байгаад 2010 онд эх нутагтаа ирэхэд нь хууль, хүчнийхэн баривчилсан билээ. Тэрбээр Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа албан тушаалаа ашиглан улсад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Анхан шатны шүүх мөн оны дөрөвдүгээр сард болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин дараа нь 2010 оны долоодугаар сард анхан шатны шүүх дахин хуралдсан ч хойшлогдсон. Үүнээс хойш Д.Сүрэнхорд холбогдох хэргийн шүүх хурал гурван ч удаа хойшилсны эцэст наймдугаар сард анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Түүнд шүүхээс долоон жилийн ял оноож, үүнийхээ гурвыг нь Өршөөлийн хуульд хамруулсан. Ингэснээр Д.Сүрэнхор анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон. Давж заалдах шатны шүүх мөн оны аравдугаар сард болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Түүнчлэн Улсын Дээд шүүх 2011 оны эхээр Д.Сүрэнхорын хэргийг хянаж үзээд, ямар нэгэн алдаа гараагүй гэж үзсэн. Банкнаас 14 тэрбумыг зувчуулж, казинодсон хүмүүсийн хажууд Д.Сүрэнхорын улсад учруулсан хохирол бага. Магадгүй зарим олигархиудын нэг өдөрт л үрэх мөнгө. Гэхдээ тэглээ гээд ялыг хөнгөлөх, эсвэл ялаас чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Түүнийг өнгөрсөн оны наймдугаар сард хугацаанаас нь өмнө сулласан. Д.Сүрэнхор ял эдлэх хугацаандаа ямар нэгэн хэрэг, зөрчил гаргалгүй тун хүмүүжилтэй байсан тул ийнхүү хугацаанаас нь өмнө суллажээ.
Д.Дондог гишҮҮнийг “ангийнхан” нь цээжээрээ хамгаалсан уу
УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос 2011 онд гаргасан. Хуулийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэдэг. Харин Д.Дондог гишүүнийг тухайн үеийн төр баригчид цээжээрээ хамгаалаад өнгөрсөн гэхэд болно. Улсын ерөнхий прокуророос эрхэм гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д гурвантаа өргөн барьсан. Гэвч шийдэгдээгүй. Тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр “Энэ хэргийг хэлэлцэх үндэс байхгүй” гэж мэдэгдэж байсан. Прокурорын зүгээс эрхэм гишүүний холбогдсон хэргийг илүү нарийн шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, цагдан хорих шаардлагатай гэж байсан. Гэвч УИХ-ын гишүүд хууль зөрчсөн асуудлыг өөгшүүлэн байж, Д.Дондог гишүүнийг хамгаалсан. Ингэснээр түүнд холбогдох таван тэрбум төгрөгийн хэрэг замхран алга болсон. Харин тухайн үед Д.Дондог гишүүн асан энэхүү асуудлыг товчхоноор “гүтгэлэг” хэмээн тайлбарлаж байсан юм.
“Нарсанд” биш “наранд” Ял эдэлсэн Ч.санграгчаа
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт холбогдох хэрэг 2011 оны сүүлчээр бас нэгэн дуулиан тарьсан. Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах АТГ-ын дарга нарыг хэд хэдэн үндэслэлээр буруутгаж, шалгаж эхэлсэн. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ энэ удаад хүлээн зөвшөөрснөөр шүүх хурал болсон. Нэр бүхий дарга нар Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 133.1 буюу гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, 263.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 111.2-т зааснаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр шүүхээс ял сонссон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд 2-2.4 жилийн хорих шийдвэр гаргасан. Гэвч Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Ч.Сангарагчаа нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэхдээ хорих ялыг биеэр эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тус бүр нэг жилийн тэнсэн харгалзахаар болсон билээ. Ч.Сангарагчаа нар төрийн мөнгөөр загасны хэрэгсэл худалдан авсан, аялалд явсан болон ажилтнуудаа тагнаж чагнасан хэргээр 2011 оны гуравдугаар сарын 22-нд ял сонссон. Харин үүнээс долоон сарын дараа буюу аравдугаар сард Дээд шүүх тэдний ялыг тэнсэн харгалзахаар шийдвэр гаргасан юм.
Сонгинохайрхан дүүргийн Ц.Болдыг хоёр жил тэнсэн харгалзана
Хамгийн сүүлд он гарсаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ц.Болдод холбогдох хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Ц.Болд нар албан тушаалаа ашиглан улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан. Эл хэрэг бүр 2011 оноос хойш яригдаж, прокурорын шатанд шалгагдаж байсан. Харин шүүхийн шийдвэр 2013 онд буюу хоёр жилийн дараа гарлаа. Анх 300 гаруй сая төгрөгийн хохирлын асуудал яригдаж байсан бол сүүлд 88 сая төгрөг болж багасав. Сонгинохайрхан дүүргийн шүүх Ц.Болд нарын албан тушаалтнуудад холбогдох хэргийг хэлэлцээд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Ц.Болд нь нийслэлийн Хот тохижилтийн газрын даргаар ажиллаж байхдаа Захирагчийн албаны Орчны бохирол, хог хаягдлын менежментийн газрын дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баярмаа нартай тохиролцон албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байдаг. Харин анхан шатны шүүх дээрх албан тушаалтнуудад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, ялыг ийнхүү хөнгөлсөн байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
2013-02-01 182.160.21.108
shorond ni hataa muusain novshnuud avilga gedeg yamar hortoig ard irgeded sain taniul uhuul
зочин 2013-02-01 122.201.17.202
Болд даргын эгч том шүүгч шүү дээ.
2013-02-01 122.201.18.133
ЭНГИЙН АРД ИРГЭДИЙГ БОЛ ИХ Л ДЭЭРЭЛХЭЖ ДАРАНГУЙЛЖ БАЙГААД ШОРОНД ХИЙДЭГ БИЗ ДЭЭ.ҮНДСЭН ХУУЛИНДАА ХҮН БҮР ЭРХ ТЭГШ ГЭЖ ТУНХАГЛАЧИХААД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛНЫ ӨМНӨ ШУДАРГА ЦАРАЙЛЖ ЦААГУУРАА ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИДЭЖ БАЙДАГ ЛУЙВАРЧИН БҮЛЭГ ДАРГА НАРЫГ ЧӨТГӨР АВААСАЙ.
2013-02-01 202.179.13.186
Ene hulgain mungur emneleg barij ene zovson olon tumniig emchileechee
Ulaangom 2013-02-01 202.179.13.186
Ene humuusiin nhulgai bol zuvhun musun uuliin neg oroi. Turuus ard tumnees hulgailsan munguur mash tom, orchin ueiin yamarch uvchiniig emchilj chadah emneleg barih heregtei. Tegeed ard tumniig eruul mendiin daatgald hamruulj hyamd emchildeg boloh heregtei bn. Mun gadaad-iin (oros) humuust unetei emchilgee hiij ugdug baij bolno. Iim emneleg barihiin hajuugaar ar tumniig eldev uvchinuus urdchilan sergiileh arga barild surgah heregtei. Odoo uls turchid, turiin alban haagchid-iin hulgaildag mungunii ursgaliig zogsooj chadval ter mungiig ene ajild bas zartsuulah heregtei. Ard tumnii eruul mend, hund uvchiniig emchleh asuudal mash notstoi asuudal bolj huvirsan baigaa shuu. Turiin 1 nomeriin zorilt boloh yostoi
2013-02-01 122.201.18.228
Соц нийгмийн үед 13000 төгрөг идэж шамшигдуулсан хүн шууд л ард түмний өмнө / ТВ-ээр цацаж байсан / цаазын ял сонсож байсныг тод санаж байна. Тэр үед нэг москвич машины үнэтэй тэнцэх хэмжээний мөнгө л дөө. Хувийн хэрэгцээндээ бол 2-3-рт жагсах хэмжээний зиндаатай машин шүү дээ. Одооныхтой хальт харьцуулбал бенз 550, лексус-570, ланд-200 мэтийн дараа орох Prado-150, лексус-470 -ын зиндааны машин гэсэн үг болоод байгаа юм. Дунджаар одоо үсрээд л 50000-60000 ам долларт зарагдаж байгаа. Тэгэхээр энд мэдээлэгдээд байгаа мөнгөний хэмжээ бол тэрнээс хэдэн зуу, мянга дахин их мөнгө байна шүү дээ. Мэдээж хэрэг эхнээсээ үсрээд л 5-6 жилийн хорих ял сонсож байна, өршөөлд хамрагдаад бараг 3/4 нь алга болно. Хориход ирэн очин номын санч ч юмуу тогооч ч юмуу нэг ажил хиймэр болж гаднаас бөөн эргэлт, халамж, тэтгэлт авч байгаад, сувилалд амарсан хүн шиг голийсон амьтан гараад ирнэ. Ингээд л болоо. Энэ Монгол улсын хуулийн хэрэгжилт юмуу гэж асуумаар байна л даа. Ингэхэд Монгол улсад дээрх хэрэгт холбогдох хууль, түүний заалтууд нь бүрэн гүйцэд хэрэгжиж байгаа юмуу даа, улс төрч дүр эсгэж төрийн нэр барьсан өч төчнөөн луйварчид ард нь байгаа нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэдгээрийг яаж гэсгээх гэж байгаа юм бэ, энэнийг л шударга ард түмэн харж хүлээж байгаа шүү.
2013-02-01 122.201.18.166
37.220.130-д хандаж нөхөрсгөөр хэлэхэд төрийн албан хаагч гэдэг бол бидний удирдагч биш, харин эсрэгээрээ, шулуухан хэлэхэд ард бидний үйлчлэгч шүү дээ. Бид ингэж ойлгосноосоо болж асар их хохирол амсаж байгаа юм шүү дээ, үүнийг л сайн ойлгож мэдэж, ухамсарлаж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хуулиар олгогдсон эрх, үүргээ үнэн зөвөөр ойлгож авах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Төр гэдэг Ард түмэндээ үйлчлэх ёстой. Тэгэхээр төрийн албан хаагч яах ёстой вэ гээд цааш нь бодоод бай …
2013-02-01 122.201.18.228
Энэ хэдийн хуссан мөнгөний хэмжээ МИАТ, АМХЭГ-ынхаас дэндүү бага, тэмээний дэргэд оготны гөлчгий лугаа ойлгогдож байна. Ор үндэстэй мэдээлэл мөн юмуу наадах чинь тэгээд, яахлаараа 300 саяыг хусчихаад тэнсэн авдаг байна аа. Тэгээд мунхагдуу нэгэнд бол энэ зэрэгтэй хусчихад ямарч байсан хорих ял авахгүй гэж ойлгууллаа даа төр засаг, шүүх цааз гуай маань. Арга ч үгүй юмуудаа, 14 тэрбумыг хусаад 2 жил гаран номын санч хийх шийтгэл авч болсон юм чинь. Ашиг сонирхолын асар том зөрчлүүд байгаад байна шүү дээ ард нь… Мэдээж улс төрч дүр эсгэж төрийн нэр барьсан өч төчнөөн луйварчид байгаа нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэдгээрийг яаж гэсгээх гэж байгаа юм бэ, энэнийг л шударга ард түмэн харж хүлээж байгаа шүү. Одоо бүр төрийн нэр барьж эрх мэдэл, алдар цол албан тушаалаа ашиглаж байгаад ард түмний баялагаас хахтараа бүлэглэн идчихээд хэн нэг нь бусдынхаа нүглийг дааж ганц хоёр жил ял эдэлж байгаа нэр зүүж хаа нэгтээ нууцхан тансаглаж байгаад л зүв зүгээр өнгөрчихдөг луйвар дэндүү газар авч эхэллээ. Энгийн ч гэсэн жирийн арт түмэн тэнэг харалган биш шүү дээ. Энэ бүхнийг харж л байна, мэдээд л байна. Одоохондоо илрээд байгаа МИАТ-ын хэрэг, энэ Лицензийн хэрэг бол дандаа улс төрчид оролцсон зохион байгуулалттай гэмт хэргүүд гэдэг нь тов тодорхой тул нам эвсэл энээ тэрээ гэж явцуурахгүйгээр гэмт этгээдүүдийг гэсгээн цээрлүүлж, нийгмийн дээд давхаргыг эхний ээлжинд цэвэрлэх цаашилбал нийгэмд бугшаад байгаа сэтэхүйн ялзрал сэтгэлгээний хомсдолыг цэвэршүүлэх их цэвэрлэгээг зоригтой бөгөөд эх орончоор эхлүүлэх нь даан ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ойртож байгаа энэ үед бүр ч их ач холбогдолтой. Ард түмэндээ ирээдүйд итгэх зөв ИТГЭЛийг төрүүлж өгөх нь асар их буянт үйлс төдийгүй нийгмийн хөгжил болоод тогтвортой байдалд хэмжээлшгүй ач холбогдол бүхий түүхэнд цагаанаар тэмдэглэгдэн үлдэж үеийн үед дуурсагдах бахархам үйл хэрэг болох буй заа
2013-02-01 122.254.127.66
ЭНЭ МЭТЭЭС ГАДНА ОЛНЫ АНХААРЛААС ХОЦОРЧ БАЙГАА "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-Т ӨӨРИЙН ЭЗЭНТ ГҮРНЭЭ БАЙГУУЛСАН ЦЕХ ХЭСГИЙН ДАРГА НАРЫН ЭД ХӨРӨНГӨ ШАМШИГДУУЛСАН ХЭРЭГ ТАГ БАЙХ ЮМ…………… ААААААААААААААААА
zochin 2013-02-01 37.220.130.61
Toriin albaniihan oorsdoo huuly duremee barimtlahgui baij ard tumen yaj udirdah bilee dee. Luibarchidiin jagsaalt gargaj hichneen huby ny ergen tologdsoniig ard tumend medeelj baimaar yum.
2013-02-01 203.91.116.34
iin teneg medeelel hiihee bolimoor yum. shuuh unen mununiig ni togtoochino gaigui turiin tuluu ogotno booj uhne gegcheer bid yaltai ch bilee. ene metchilen comment l uldeene sh de
tsetseg 2013-02-01 202.21.106.113
bodbol uruu tulsun bolood yal edleegui yumuu, ali esbel… Huuliin umnu hen ch adil gesen baij hulgaichdiin umnu huuli ni juldaad bga yumuu. shaal balai yumaa. Huurhiiduu ard tumen gej horhoid horgui egel jiriin bor amidraldaa setgel duuren ineesen ch uilsan ch uuriinhuuruu baidag tedend huuli ni changaas changa gedeg ni yanaa. yanadaa
tur tumen nudtei 2013-02-01 182.160.24.253
zaluuchuud daa saihan gaihuulj bna daa
muu nohoin baasnuud 2013-02-01 125.152.242.253
surnee
zochin 2013-02-01 180.235.174.61
iim todorhoi uildeld yagad yal uguhgui tensen ch geh shig .ene shuuhiin baiguulaga, shuuhchidiig uursdiig ni shalgah heregtei. mungutei erh medeltei hund ed nar yagaad ingrej yalgui hotsroogd bgg shalgah heregtei sh uudee.