
Хошин урлагийн “Х-Түц” продакшны жүжигчин Нарансолонго өөрөөсөө дүү “Boomtowm” хамтлагийн дуучин, жүжигчин Тэмкатай гэр бүл болж хөөрхөн охинтой болсон. Хэдийгээр нярайлаад удаагүй ч Нарансолонго эргэн тайзнаа ирээд байгаа аж. Гэсэн ч түүнд нэг асуудал тулгарчээ. Үргэлж олны өмнө ил гардаг жүжигчин гэдэг мэргэжил хэцүү. Тэрбээр нярайлж нэлээдгүй жин нэмсэн учир турах шаардлага гараад байгаа аж. Харин тийм ч амархан турахгүй байгаадаа Нарансолонго бухимдалтай яваа сурагтай. Одоогоор “Х-Түц” продакшн нь инээдмийн шинэ кино хийх гэж байгаа учир Нарансолонго яаралтай турах хэрэгтэй байгаа юм.
М.Анир