Хос гар шилжүүлэн суулгалаа

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Хос гар шилжүүлэн суулгалаа

2009 онд Иракт үүрэг гүйцэтгэж байх үедээ дэлбэрэлтэд өртөн хоёр хөл, хоёр гаргүй болсон 26 настай Брендан Марокко  гэгч Америк цэрэгт гар шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.

Мэс заслыг Johns Hopkins эмнэлэгийнхэн хийж гүйцэтгэсэн ба хагалгаа 13 цагийн турш үргэлжилсэн байна.

Брендан Марокко “Би хэдийгээр доноруудынхаа тухай төдийлэн сайн мэдэхгүй байгаа ч тэдний энэ том бэлэгт хязгааргүй их баярлаж байна. Хүн гараараа бүхнийг хийж болдог гэдгийг гараа алдсан байх тэр үедээ л хүн ухаардаг. Миний хүсэл мөрөөдөл, зорилго маань ингээд биеллээ. Би хуучин шигээ гараараа бүхнийг хийж чадна гэж бодохоор үнэхээр сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Өмнө нь Америкийн анагаах ухааны түүхэнд гар шилжүүлэн суулгах 6 мэс засал хийгдэж байсан ч энэ удаад хоёр гар шилжүүлэн суулгаснаараа онцлог юм. Өмнө нь хэзээ ч хос гар шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байгаагүй аж.

Т.ТҮВШИН




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж