УИХ-ын чуулганыг завсарлуулав

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганыг завсарлуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 76.7 хувийн саналаар дэмжин “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байгаа бөгөөд үдээс хойш 15.00 цагаас үргэлжлэх юм. Харин энэхүү үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Оюутолгойн ордтой холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл хийхээр болсон байна. УИХ-ын даргын тайлбарласнаар хоёрдугаар сарын 6-нд “Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан болох тул Засгийн газраас гишүүдэд дээрх мэдээлэл хийхээр болжээ. Мөн энэхүү чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж