Нэгдүгээр сарын 31-нд орос водка “төржээ”

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 31-нд орос водка “төржээ”

“Нохойн зүрх” номын зохиогч профессор Преображенский архийг халуун хоолоор тухайлбал, борщ шөл эсвэл махаар даруулахыг зөвлөж байсан. Зөвөлгөөг дагах өдөр буюу нэгдүгээр сарын 31-нд  орос водка “төржээ”.

Энэхүү баяр мэдээж албан ёсны биш. 1865 оны энэ өдөр нэрт эрдэмтэн Дмитрий Менделеев “Спирт, усны нэгдлийн тухай” гэсэн цуутай докторын ажлаа хамгаалжээ. Түүний ажлын гол зорилго нь усан дахь этоналын спиртийн нягтралыг  янз бүрийн температурт янз бүрийн хольцтойгоор судлах явдал байв. Гэхдээ Менделеев өөрөө “40 градуст”-ыг зохиогүй, водка гэсэн үгийг ч ашиглаагүй юм.

Тэгвэл хаанаас 40 градус гэсэн шидэт тоо гараад ирэв?  Ундаан дахь спиртийн агуулгыг тогтоохыг тулд шатааж үздэг байсан эртний аргаас энэ нь үүсчээ. Тарианы  дарс гэж дээр үед хэлдэг байсан спиртийн хатуу ундааг шанаганд хийгээд шатаадаг байж. Стандартаар  шингэний тал хувь нь уурших ёстой байсан спиртийн агуулга нь 40 градус  орчим байхад л шаталт явагддаг байсан гэнэ. Гэхдээ Орост 38, 45  бүр цаашлаад  56 градусын архийг уламжлалын дагуу  гаргадаг байжээ.

Энэ сэдвээр: онигоо
– Спиртээр чи яах гээв?
– Чавхдас арчих гэсэн юм.
– Ямар чавхдас?
– Сэтгэлийн чавхдсаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж