Хятадын галт тэрэг осолдов

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Хятадын галт тэрэг осолдов

Цзянси мужид Шанхай-Гуйлинийн чиглэлээр явж байсан зорчигч тээврийн галт тэрэг ням гаригийн шөнө осолдсон байна. Одоогийн байдлаар 10 гаруй хүн амь алджээ. Тавь орчим хүн шархдаж гэмтсэн байгаагийн хоёр нь сэхээн амьдруулахад эрчимт эмчилгээ хийгэж байгаа гэнэ.
Урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгаан нь газрын нуранги байжээ. Ослын улмаас 17 вагоны ес нь замаасаа гаран онхолдсон ба гуравдугаар вагон дээр бусад нь унасан учир хамгийн ихээр гэмтжээ. Тэнд олон хүн үрэгдэж бэртсэн байна.
Сүйрсэн галт тэрэгнээс хүмүүсийг нүүлгэх ажиллагаанд 2000 гаруй аврагч оролцжээ. Энэ галт тэргэнд хичнээн зорчигч явсан тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ вагон бүр нь 118 хүний суудалтай гэдэг нь тодорхой билээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж