Сэтгүүлч ерөнхий сайдыг даапаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч ерөнхий сайдыг даапаалжээ

Сербийн ерөнхий сайд Ивица Данич сэтгүүлчдийн тоглоомд өртөв. Түүнээс ярилцлага авч байсан сэтгүүлч эмэгтэй Шэрон Стоуны “Үндсэн дуршил” киноны алдартай хэсгийг давтсан байна. Студид ярилцлага авч байсан богино даашинзтай сэтгүүлч эмэгтэй санамсаргүйгээр ерөнхий сайдад дотуур хавцасгүйгээ харуулаад авсан гэж The Daily Mail сонин бичжээ.

Ивица Данич. Фото: Marko Djurica / Reuters
Энэ нь янз бүрийн тоглоом, шоглоомоор мэргэшсэн “Nemoguca Misija” хөтөлбөрийн редакторуудын  хийсэн даажигнал байжээ. Дачичаас ярилцлага авахдаа уг хөтөлбөрийнхөн студийг сэжиг төрүүлэхгүйгээр зассан байж. Сэтгүүлч гэгдсэн эмэгтэй хэдэн асуудал тавьсны дараа нөгөө киноны хэсгийг давтчээ. Дачич үүнийг нь анзаарсан шинжгүй өнгөрөөжээ.

2012 сонгуулиар Засгийн газрыг толгойлсон Дачич болсон хэрэг явдалд тайлбар өгөөгүй байна. Харин Сербийн сэтгүүлчдийн бие даасан байгууллага Дачич “бүдүүлэг өдөөн хатгалагтай тулгарсан” гэж мэдэгдээд серб сэтгүүлчдийн ёс зүй ихээхэн доройтлоо гэсэн байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж