Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.02.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Засгийн газрын мэдээллийг хүргэх бол энэ мэдээлэлтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр болжээ. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог хуультай. Ерөнхийлөгчийн мэдээлэл 15.00 цагаас эхлэх бөгөөд тэрбээр Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлэх юм байна. Түүний хэлсэн үгийг МҮОНТ-ийн хоёрдугаар сувгаар шууд дамжуулах юм.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж