Тахийн сүргийн тоо толгой 240-д хүрчээ | News.MN

Тахийн сүргийн тоо толгой 240-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Тахийн сүргийн тоо толгой 240-д хүрчээ

Өнгөрсөн бямба гаригт Дэлхийн төрөл зүйлийг хамгаалах өдөр тохиож, парламентын үйл ажиллагааг сурвалжилдаг хэсэг сэтгүүлчид тахийн гол цөмийг өсгөж үржүүлдэг Хустайн нуруунд эко аялал хийн улс төрөөс түр ангижирсан юм. УИХ-ын дэд дарга, Хустайн байгалийн цогцолбор газрын ТУЗ-ийн дарга Н.Энхболд энэ ажлыг зохион байгууллаа.
Монголд нэг үе элбэг байсан тахийн сүрэг өнгөрсөн зууны дунд үед бараа сураггүй болж улаан номд орсон билээ. Тахийг эх нутагт нь нутагшуулах ажил 1992 оноос эхэлж Голландын амьтны хүрээлэнгээс гурван удаагийн тээвэрлэлтээр 87 тахь авчирч нутагшуулсан нь өдгөө өсч үржсээр 240 орчим толгой болжээ. Энэ зун л гэхэд 40 орчим гүү унагална. Хавар мэндэлсэн есөн унаганы долоо нь эсэн мэнд бойжиж буй аж.
Голландын тэрбумтан Ян Бауманы хөрөнгө зүтгэлээр тахийг эх нутагт нь суурьшуулах буянтай ажлыг эхэлсэн бөгөөд өдгөө ч гэргий Инга Бауман нь нөхрийнхөө үйлсийг залгамжилж, жил бүр 20 мянган ам.долларыг Хустайн цогцолбор газарт илгээдэг ажээ. Ноён Ян Бауман хэдэн жилийн өмнө насан өөд болохдоо “Сүүлийн хүсэл минь биелсэн газарт намайг нутаглуулаарай” хэмээн захижээ. Тэр ёсоор түүний чандрыг Хустайн орчимд өргөсөн нь одоо Бауман толгой гэсэн нэртэй болжээ.

 Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-24 202.179.20.236

90-eed ond Gobi-Altain Goviin darhan tsaazat gazart bas Germanuud heden tahi avaachsan yumsan Tednii too tolgoi yu bolson be

Avatar

nutag 2010-05-24 77.12.59.153

20d zdil bolohod jmar muu urtdee be hubiin aduu baisan bol 1000 hursen baih bii

Avatar

ganbaatar 2010-05-24 122.201.23.130

tahi ih uhsen zud bolood

Avatar

Зочин 2010-05-24 202.126.91.66

Тахь өсөөд болоод байна одоо мазаалайг хамгаалахгүй бол дууслаа шдээ

Avatar

-r horoonii zochind 2010-05-24 119.119.231.58

tegeed baigaliin amitang baigalaas ni tasalj chononoos hamgaalj hashij honoh heregtei yu shal balai yum tolgoid chin orj baihiin Ter Bauman gedeg hund toriin shagnal nohoj olgomoor yum bna daa yuch hiigeegui hulgaich deeremchid ni toriin ondor shagnaliig avaad suuchidag ichmeer yum

Avatar

-р хорооны иргэн 2010-05-24 124.158.110.61

Тахийн унагыг чононоос хамгаалах талаар бараг ямар ч арга хэмжээ авдаггүй юм байна ш дээ Хустайн цогцолборын захирал гээд нэг нөхөр ТВээр ярьж байх юм хятадын жижиг зажигалкан гар чийдэнг бутанд уядаг Гандангийн дэлгүүрээс маанийн унлагатай магнитофон шиг жижиг юм авч бэлчээрт шөнө дуугараж хонодог гм ийм л аргаар чонотой тэмцдэг гэх юм Хайран унаганууд Арай үр дүнтэй арга хэмжээ авч болдоггүй юм байх даа

Avatar

Монгол 2010-05-24 124.158.110.61

Тэр Бауман гуай яасан их буянтай хүн бэ Бидний монголчууд биåнээ хэмлэн муудалцахаас өөр чадаж бүтээж буй юм тун маруухан Социализмын үåд ил дуугарах хориотой байсан тулдаа бүгд хоорондоо хэрэлдээд байж чадаагүй санж Одоо эрх чөлөөтэй болоотохсон чинь ялангуяа сэтгэцийн хурц эмгэгтэй золигнууд нь өдөр ТВээр шүлсээ үсчүүлээд галзуураад байдаг болж Төрийн дээд байгууллагад нь гудамжны åрдийн хулгайч нар нь гараад суучихав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж