Талибан аллагын “шагнал”-аа нэмжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Талибан аллагын “шагнал”-аа нэмжээ

Талибан хөдөлгөөний дайчид НАТО-гийн алагдсан цэрэг бүрийнх нь төлөө шагнал болгон 2000 ам.доллар буюу 200 мянган пакистан рупий авахаар болжээ. Энэ мөнгө нь террорыг дэмжигчид болон хар тамхи үйлдвэрлэгчдээс Талибаны дансанд ордог ба Дубайгаар дамжин Пакистан руу шилжүүлдэг ажээ.
Энэ тухай ням гаригийнхаа дугаарт The Times сонин талибын хээрийн дарга нараас авсан мэдээлэлдээ үндэслэн бичсэн байна.
Сонинд бичсэнээр энэ жилийн хугацаанд Афганистанд НАТО-гийн 213 цэргийн албан хаагч алагдаж, үүний хөлсөнд талибуудад 400 мянган ам.долларын шагнал өгчээ. Талибаны удирдлага өнгөрсөн жилийн эхнээс “шагнал”-ын хэмжээгээ хоёр дахин өссөн гэлээ. Нэмэлт төлбөр нь талибуудыг ердийн амьдралд татах гэсэн Афганы Засгийн газрын шинэ стратегитай холбоотой бололтой.
Тэмдэглэхэд, энэ жилийн эхээр явуулсан судалгаагаар афганчуудын 70 орчим хувь нь НАТО ба АНУ-ын цэрэг тус оронд байгааг дэмжин талибуудын эсрэг  байгаа ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж