
Энэ тухай ням гаригийнхаа дугаарт The Times сонин талибын хээрийн дарга нараас авсан мэдээлэлдээ үндэслэн бичсэн байна.
Сонинд бичсэнээр энэ жилийн хугацаанд Афганистанд НАТО-гийн 213 цэргийн албан хаагч алагдаж, үүний хөлсөнд талибуудад 400 мянган ам.долларын шагнал өгчээ. Талибаны удирдлага өнгөрсөн жилийн эхнээс “шагнал”-ын хэмжээгээ хоёр дахин өссөн гэлээ. Нэмэлт төлбөр нь талибуудыг ердийн амьдралд татах гэсэн Афганы Засгийн газрын шинэ стратегитай холбоотой бололтой.
Тэмдэглэхэд, энэ жилийн эхээр явуулсан судалгаагаар афганчуудын 70 орчим хувь нь НАТО ба АНУ-ын цэрэг тус оронд байгааг дэмжин талибуудын эсрэг байгаа ажээ.