Лалынхан хүүхдийн зусланг түйвээв | News.MN

Лалынхан хүүхдийн зусланг түйвээв

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Лалынхан хүүхдийн зусланг түйвээв

Баг өмсөн зэвсэглэсэн хүмүүс Газын зурвас дахь хүүхдийн зуслан руу халдсан байна. Энэ тухай UNRWA-гийн салбарын тэргүүн Жон Гинг мэдэгдлээ.Энэ зусланг Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын хөтөлбөрийн (UNRWA) дагуу барьсан юм.
Гингийн яриагаар харуулын хүмүүсийг хүлж хаяад майхнуудыг шатаажээ. Ингэсний дараа захидлын хамт гурван ширхэг сум үлдээгээд явцгаасан байна. Захидалд Гинг болон НҮБ-ын бусад ажилтан хүүхдүүдэд туслахаа болихгүй бол ална гэж заналхийсэн байжээ.
Зусланг түйвээсэн лалын хэт даврагчид нь UNRWA-гийн үйл ажиллагааг барууныхан Газын зурвасыг хяналтдаа авах гэж байна гэж үздэг хүмүүс гэж шинжээчид дүгнэв. Энэ санааг “Дүрвэгсдийн эрх” гэх байгууллагын мэдэгдэл ч хэсэгчлэн баталж байна.
 "Маан" агентлаг “Дүрвэгсдийн эрх” байгууллагыг хэт барууных гэж нэрлэжээ. Энэ бүлэглэлийнхэн НҮБ-ын зохион байгуулсан зуны тоглолтууд нь 20 сая ам.долларын зардалтай, тэнд усанд сэлэх, бүжиглэх зэрэг ичмээр зүйлийг палестин охиодод заана гэж мэдэгдэв.
Бүлэглэл нь мөн Газын зурваст ажилладаг НҮБ-ын ажилтнууд сарын 20 мянган ам.долларын цалинтай гэж мэдэгдээд тэр мөнгө бол UNRWA сургуулийн 30 палестин багшийн цалинтай тэнцэхээр бидний мөнгө гэсэн байна.
Газын зурвасыг хянадаг террорист ХАМАС хөдөлгөөнийхөн энэ хэргийг албан ёсоор буруутгажээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж