Амьд үлдсэн охин нас барав

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Амьд үлдсэн охин нас барав

Энэтхэгийн Мангалор хотын нисэх буудалд өнгөрсөн бямба гаригт осолдсон Air India Express компанийн Boeing 737-800 онгоцны ослын хэргийг мөрдөн байцаасаар байна. Сүүлийн мэдээгээр Дубай-Мангалорын чиглэлийн 812 дугаар нислэгээр ÿâæ áàéñàí  159 хүн амиа алдаад байна. Зуу гаруй зорчигчийн цогцсыг таниулж дуусчээ. Мангалорын нисэх буудал уулархаг газарт байрладаг бөгөөд осолдсон онгоц нисэх зурвасаас 600 метрийн зайд газардан улмаар зурвасын хашааг сэтлэн уулын уруу өнхөрч дэлбэрчээ.
Ослоос амь гарсан найман хүнийг эмнэлэг хүргэсэн ч  дөрвөн настай охин гэмтлээ даалгүй нас баржээ. Осолдсон онгоцыг 2008 онд ашиглалтад авсан ба хоёр жолооч нь шинэ хүмүүс биш ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж