Хилчдэд зориулан сэтгэл зүйч бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Хилчдэд зориулан сэтгэл зүйч бэлтгэж байна

Хил хамгаалах ерөнхий газраас хил хамгаалах ангиудын сэтгэл зүйч офицеруудын хоёрдугаар ээлжийн сургалтыг  Хилийн цэргийн дээд сургууль дээр явуулж, өнгөрсөн долоо хоногт өндөрлөжээ. Хугацаат цэргийн лбан хаагчдын дунд өөрсдийн болон бусдын амь насыг хөнөөх явдал гарах болсон энэ үед сэтгэл зүйчдийг бэлтгэснээр учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж боломжийг нэмэгдүүлнэ гэж тэд үзэж байна.  
Сургалтад цэргийн сэтгэл судлал, сэтгэц оношилгоо, засал, харилцааны сэтгэл зүй, гэр бүлийн сэтгэл зүй, хүний хөгжлийн сэтгэл зүй, мэдээлэл соёл сурталчилгааны ажил зэрэг сэдвүүдээр 128 цагийн хичээлийг ХЦДС-ийн сэтгэл судлалын тэнхим, Удирдлагын академийн багш нар заасан байна.
Хоёрдугаар ээлжийн сургалтад нийт 48 офицер хамрагджээ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж