Нөхөн сонгуулийг 23 цаг хүртэл явуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуулийг 23 цаг хүртэл явуулжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын нэгдүгээр тойрогт өчигдөр нөхөн
сонгууль болсон билээ. Сонгуульд МАХН-аас Г.Арвинбуян, Ардчилсан намаас
тус дүүргийн МоАХ-ны дарга Д.Алтанхуяг нар өрсөлдсөн боловч, сонгогчдын
ирц хүрээгүйн улмаас дахин сонгууль хийх шаардлага тулгараад байгаа юм
байна. Уг нь тухайн сонгуулийг өчигдөр оройн 22 цаг хртэл санал хураах үйл ажиллагаа явуулах ёстой байсан боловч сонгогчдын ирц хүрэхгүй байсны улмаас цаг сунгаж оройн 23 цаг хүртэл санал хураах үйл ажиллагааг явуулсан байна. Хэдийгээр цаг сунгаж ажилласан ч нийт 48.057 хувийн санал цугларсан гэж эх сурвалж мэдээллээ. Харин сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүс дахин сонгууль явуулахаас цааргалж одоо байгаа ирцийн дагуу эцэслэн ёонгуулийн дүнг гаргах хүсэлтэй байгаа гэнэ. Чингэлтэй дүүргийн ИТХ-ын нэгдүгээр тойргийн сонгуульд 4000 гаруй сонгогч оролцсон аж.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж