Нийт иргэдийн 86,7 хувь нь 70 мянгаа авчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.24-нд нийтлэгдсэн

Нийт иргэдийн 86,7 хувь нь 70 мянгаа авчээ

Өнгөрсөн сонгуульд амласан ёсоор Монгол Улсын Засгийн газар “Хүний хөгжил сан”-гаас олгох хувь хишиг хүртээх ажлын эхлэл болгон 70 мянган төгрөгийг энэ оны өнгөрсөн сарын 15-аас эхлэн 18-аас дээш насныханд олгох ажил орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд нэгтгэсэн тооцоогоор орон нутагт 1 сая 425 мянга 725 хүн, Улаанбаатарт 897 мянга 333 хүн хамрагдаад байгаа нь улсын хэмжээнд нийт 2 сая 323 мянга 058 иргэн буюу 86,7 хувь нь “Хүний хөгжил сан”-гаас олгож буй 70 мянган төгрөгийг хүртжээ. Тиймээс 70 мянгаа аваагүй иргэд үлдсэн хугацаанд ямар нэгэн оочер дараалалгүйгээр авах боломжтой гэж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж