Хилчдийн шүүх хурал хаалттай болж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.04-нд нийтлэгдсэн

Хилчдийн шүүх хурал хаалттай болж байна

Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт  алба хашиж байсан  байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарын шүүх хурал өнөөдөр 9.30 цагт эхэллээ. Шүүх хуралд хохирогчдын болон яллагдагчаар татагдаад байгаа дөрвөн байлдагчийн ар гэрийнхэн ирсэн байлаа. Яллагдагч М.Тулгын ар гэрийнхэн халуун хоол цай авчирсан байсан ч уулзаж, хоол идэх боломж олдсонгүй гэсээр сууж байлаа. Шүүх хурлын нээлтэд ар гэрийнхэн болон сэтгүүлчдийг оруулсан боловч заставын байрлал, зэвсгийн тоо гэх мэт улсын нууцтай холбоотой баримт яригдах учир хаалттай хийх болсноо шүүх хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр мэдэгдсэнээр сэтгүүлчдийг шүүх хуралдааны танхимаас гаргалаа. Яллагдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарыг өглөө  07.20 цагт Ганцхудагаас  шүүх хуралд авчирсан. Яллагдагч гэсэн хэсэгт суусан дөрвөн залуугийн үс нь ургаж, царай нь харалсан харагдсан. Тэд телевиз, сонины сурвалжлагчдраас нүүрээ бууруулан толгой гудайн сууж байлаа. Шүүх хурал 14.00 цагийн орчим завсарлах бололтой.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж