Иргэний нисэхийн салбарын талаар хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийн салбарын талаар хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хуульчилж өгөх нь зайлшгүй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлийг тодорхойлоход бэрхшээлтэй зүйл байдаг. Үүнийг хөнгөвчилж өгсөн үү. Аман дээрээ сайхан ярьдаг ч бодит зүйл гарахгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олимпод оролцуулах талаар тусгаж өгсөн үү” гэсэн асуултад Л.Эрдэнэчимэг гишүүн хариулахдаа “Дөрвөн удаагийн хуралдаан хийж, томоохон хэлэлцүүлэг хийсэн. Энэ хуулийн нэмэлт өөртлөлт зөвхөн 16 хүртэлх насны хүүхдийн асуудлыг оруулж байгаа” гэлээ. Ингээд энэ хуулийн хүрээнд зарчмын зөрүүтэй санал хураав.

Харин Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуультай дагалдаж оруулсан Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзээд буцаалаа. Түүнчлэн дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж