Хуучирсан мэдээ: 2013.01.31-нд нийтлэгдсэн

Стиль имиж, гадаад төрхдөө хамгийн мэдрэмжтэй, чамин сонголт хийдэг дуучин Рианна өнгөрөгч долдугаар сард Нью-Йоркийн нэгэн зочид буудалд болсон арга хэмжээний үеэр “Miu Miu” брэндийн таван хошуу хэлбэртэй нарны шилээр гангарч байсан юм. Харин дуучин Рианнагийн энэхүү этгээд нарны шилтэй яг адилхныг Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр модель Миранда Керр зүүсэн байсан гэнэ.

Сүүлийн үед  нэртэй оддын чамирхах болсон алтадсан хүрээ бүхий энэхүү нарны шилийг өмнө нь  жүжигчин, бүжигчин Дианна Агро зүүж яваа нь харагдсан аж. Харин Рианнагийн зуны нарлаг өдрүүдэд зүүж байсан уг шил түүний цаг агаар харгарлзалгүй зүүх дуртай гангараануудынх нь нэг болсон бололтой. Гадуур гарах бүртээ шахам нөгөөх “Miu Miu”-гээ зүүх болжээ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж